|

Халдварт өвчний гаралт 18 тохиолдлоор буурчээ

 

 

Халдварт өвчний гаралт 18 тохиолдлоор буурчээ

 

Аймгийн хэмжээнд халдварт өвчний гаралт өнгөрсөн оныхоос 3.6 хувиар буюу 18 тохиолдлоор буурсан байна.

Нийт 483 хүн халдварт өвчнөөр өвчилсөн бөгөөд Булган суманд98,Эрдэнэбулганд94, Цэнхэр суманд 57, Ихтамир суманд 55, Тариатад 58 халдварт өвчин гарсан нь дээрх сумдад гарсан өвчлөл нь аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлт ажээ. Харин бусад суманд аймгийн дунджаас доогуур байна. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 8.5 хувь нь салхин цэцгээр,16.6 хувь нь цусан суулга, 54.6 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр,10.5 хувь нь сүрьеэгээр, 9.8 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилжээ.


0 сэтгэгдэл