Ирээдүйгээ харах чадвартай хүмүүст итгэдэг хүмүүсийн хувьд хамгийн алдартай нэр бол Нострадамус, Баба Ванга нар юм. Нострадамус Вангагаас хамаагүй алдартай байж болох ч, Болгарын зөн билэгч түүнээс дутаад байхааргүй авъяас чадвартай, мэдээжийн хэрэг та үүнд итгэдэг байх.
Болгарын зөнч Баба Ванга хүн төрөлхтний сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн чухал, томоохон үйл явдлуудыг урьдчилан таамаглаж байсан гэж үздэг.
2020 онд Пакистан, Хятад, Япон, Аляскад усны их хэмжээний гамшиг нүүрлэнэ гэж зөгнөсөн байна. 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт Ази тивд тохиолдож, олон хүний амь эрсдэнэ гэж таамагласан ажээ.
2020 онд Орост солир нөлөөлнө. Цаашилбал, Их Британи Европын холбооноос гарсны дараа тивд асар том эдийн засгийн хямрал нүүрлэх болно.
Аюулгүй байдлын ажилтнуудаас нь хэн нэгэн түүнийг 2020 онд алах гэж оролдох тул ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин аюулд орно
Гэхдээ Оросын ерөнхийлөгч 2020 онд асуудалд орооцолдсон цорын ганц хүн биш байж магадгүй юм. Баба Вангагийн ирээдүйн тухай зөгнөлийн тайлбарт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп маш хүндээр өвчилж магадгүй юм.
Вангагийн таамаглаж байгаагаар 2023 он гэхэд дэлхийн тойрог зам эрс өөрчлөгдөх тул хүн төрөлхтөн гариг дээр эрс өөрчлөлтийг мэдрэх болно.
Тэрээр 2100 он гэхэд хүн төрөлхтөн технологийг хөгжүүлж, бид ирээдүйд эрчим хүчний эх үүсвэр болох "хиймэл нар” бүтээх боломжтой болно гэж таамаглаж байсан юм.
0 сэтгэгдэл