|

7, 8-р сард 18 удаагийн аюулт үзэгдэл, гамшиг ослын тохиолдол бүртгэгджээ

 

7, 8-р сард 18 удаагийн аюулт үзэгдэл, гамшиг ослын тохиолдол бүртгэгджээ

 

 

Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн хэмжээнд 2020 оны 7, 8 дугаар сарын байдлаар 18 удаагийн аюулт үзэгдэл, гамшиг ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс обьектын гал түймэр 6, үер, усны дуудлага 5, хүчтэй салхи шуурга 3, эрэн хайх аврах ажиллагааны дуудлага 2, мал, амьтны гоц халдварт өвчин 1, гол нуурын усанд унаж осолдсон 1 удаагийн дуудлага тус тус гарсан байна.

Аюулт үзэгдэл, гамшиг ослын улмаас 11 хүн өртөж гэмтэн, 8 хүн нас барсан, 2.240 толгой мал хорогдож, 3 гэр, орон сууц гал түймэрт өртөн шатаж, 16 гэр хүчтэй салхи шуурга, үерт автаж нуран дахин ашиглах боломжгүй болжээ.Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид нийт 862.0 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Онцгой байдлын албаны алба хаагчид дээрх аюулт үзэгдэл, гамшиг ослоос 56 хүний амь нас, 1.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Гарч байгаа аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан үзвэл 9 хувиар буурсанүзүүлэлттэй байна.

 

0 сэтгэгдэл