"Хөдөөгийн багш нарын спортын XVIII наадам”-ыгАрхангай аймагт 10-р сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд 14 аймгийн ЕБС-ийн 600 гаруй тамирчин волейбол, сагсан бөмбөг, шатар, теннис, шагайн харваа зэрэг таван төрөлд оролцож, шилдгүүдээ шалгаруулсан байна. Багийн дүнгээр 1-р байрт Архангай аймаг, 2-р байрт Дархан-Уул аймаг, 3-р байрт Сэлэнгэ аймаг тус тус оржээ.
2021 оны багш нарын спортын XIX наадмыг Өвөрхангай аймагт зохион байгуулахаар болж, тугийг гардуулсан байна.
Энэ тэмцээн нь багшийн хөгжлийг дэмжин, шинэ санаа, арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлж, турушлага солилцох, хөдөөгийн сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байгаа аж.
0 сэтгэгдэл