|

Зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Шадар сайд Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор зургаан аймагт  зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ. Бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай  зохион байгуулж өгөхийг хүссэн байна. Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр  сүүлийн үед хур тунадас нэмэгдэх хандлагатай байгаа нь өвлийн улиралд цас орж, "цагаан зуд” болох эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn

0 сэтгэгдэл