|

Он гарсаар 28 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага иржээ

Он гарсаар 28 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага иржээ

Аймгийн хэмжээнд 2019 оны нэгдүгээр улиралд 28 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдсоны дотор объектын гал түймрийн дуудлага 22 удаа, газар хөдөлсөн мэдээлэл 1 удаа, мал амьтны гоц халдварт галзуу өвчин 2 удаа, эрэн хайх аврах ажиллагааны 3 дуудлага тус тус ирснийг аймгийн ОБГ-аас мэдээллээ.

 

Онцгой байдлын газрын алба хаагчид аюулт үзэгдэл ослоос 2 барилга байгууламж, 1 малын хашаа саравч, нийт 973 сая төгрөгийн өмч хөрөнгө, 13 хүний амь насыг авран хамгаалсан байна.


1 сэтгэгдэл