|

Он гарсаар 28 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага иржээ

 

 

Он гарсаар 28 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага иржээ

 

Архангай /МОНЦАМЭ/.Аймгийн хэмжээнд 2019 оны нэгдүгээр улиралд 28 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдсоны дотор объектын гал түймрийн дуудлага 22 удаа, газар хөдөлсөн мэдээлэл 1 удаа, мал амьтны гоц халдварт галзуу өвчин 2 удаа, эрэн хайх аврах ажиллагааны 3 дуудлага тус тус ирснийг аймгийн ОБГ-аас мэдээллээ.

 

Онцгой байдлын газрын алба хаагчид аюулт үзэгдэл ослоос 2 барилга байгууламж, 1 малын хашаа саравч, нийт 973 сая төгрөгийн өмч хөрөнгө, 13 хүний амь насыг авран хамгаалсан байна.


20 сэтгэгдэл