|

Тээврийн хэрэгслийн түр амрах цэг байгуулна

 

Тээврийн хэрэгслийн түр амрах цэг байгуулна

Архангай /МОНЦАМЭ/.Архангай аймгийн Цагаан даваагаар зорчин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдэд түр зогсолт хийн аюулгүй байдлаа хангах цэг зайлшгүй хэрэгтэй байгаа. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаар ахлуулсан ажлын баг Цагаан даваанд ажиллаж, замын нөхцөл байдалтай танилцсан. Засаг даргын зүгээс давааны урд болон ард талд 50м урт, 7м өргөнтэй тээврийн хэрэгслийн түр амрах цэгийг байгуулах газрын байршлыг газар дээр нь тогтоож, зогсоол байгуулах зардлыг шийдвэрлэлээ. Түр амрах цэгийг 9-р сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Цагаан давааны нийт урт нь 9.6 км байдаг байна.


0 сэтгэгдэл