Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Грек, Францын удирдлагыг чадваргүй хэмээн мэдэгджээ. Газар дундын тэнгист хурцадмал байдал үүссэнтэй холбоотойгоор тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.
"Газар дундын тэнгис, Эгийн тэнгис дэх бидний эрх ашигт заналхийлснээр терроризмтой хийх бидний тэмцэл нэмэгдэв . Бид бүх аюул заналхийлэлтэй нэгэн зэрэг тэмцэж байна. Удирдагчид нь чадваргүй байгаагийн улмаас өөрсдөд нь аюул учирч болзошгүй байгааг Грек, Францын ард иргэд мэддэг болов уу?” хэмээн Туркийн удирдагч онцлон тэмдэглэжээ.
Киприйн өмнөд хэсэгт наймдугаар сарын 26-наас 28-ны хооронд Франц улс Кипр, Грек, Италитай хамтарсан цэргийн сургууль явуулжээ. Тэдний энэхүү үйлдэл нь Зүүн Газар дундын тэнгис дэх тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн дөрвөн талт оролцоог бэхжүүлэх тухай санаачилгыг хэрэгжүүлэх эхний шат нь юм. Чичирхийллийн хайгуул хийх зорилгоор цэргийн хөлөг онгоцуудаа дагалдуулсан "Oruc Reis” судалгааны хөлөг онгоцоо Туркийн эрх баригчид Грекийн Кастелоризо арал орчимд илгээсний дараа энэ цэргийн сургууль эхэлсэн байна. Хариуд нь Грек зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулж, бүрэн эрхт байдлаа хамгаална гэдгээ мэдэгджээ.
0 сэтгэгдэл