|

В.Путин цалинтай амралтын өдрүүдийг сунгажээ

 

В.Путин цалинтай амралтын өдрүүдийг сунгажээ

 

НОВО-ОГАРЕВО. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан амралтын өдрүүдийг 4 дүгээр сарын эцэс хүртэл сунгахаар болсон тухайгаа мэдэгджээ. 


"Вирус судлаачдын үзэж байгаагаар, цар тахал дэлхий дахинаа, тэрдундаа манай улсад оргил үедээ хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан амралтыг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа" хэмээн тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Амралтын өдрүүдийг хөдөлмөр эрхлэгчид цалинтай өнгөрүүлэх хэвээр байгааг В.Путин онцлон тэмдэглэжээ. 

Улс оронд нөхцөл байдал хэрхэж байгаа талаар ярих үеэрээ В.Путин цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тухай асуудлыг хөнджээ. Арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ бид улс оронд коронавирусний аюул учирсан хэвээр байгааг ойлгох хэрэгтэй гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Цалинтай амрах долоо хоногийн хугацааг өмнө нь В.Путин 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 5 хүртэл хэмээн зарлаж байсан юм. Коронавирусний нөхцөл байдал сайнаар эргэвэл цалинтай амралтын хугацааг наашлуулах боломжтойг тэрбээр үгүйсгэсэнгүй. 

Дөрөвдүгээр сарын 30-наас хойш ОХУ-д Хавар болон хөдөлмөрийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 1-нээс 5 хүртэл баярын амралт эхлэх юм. 


0 сэтгэгдэл