|

Камала Харисыг дэд ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшүүлжээ

 

Камала Харисыг дэд ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшүүлжээ

 

ВАШИНГТОН. /РИА Новости/.Калифорни муж улсын сенатч Камала Харрисыг АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшүүллээ. Висконсин муж дахь Милуоки хотод цахим хэлбэрээр явагдаж буй Ардчилсан намынхны их хурлын үеэр энэ шийдвэрийн талаар зарласан байна.

Тийнхүү Харрис АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны африк гаралтай америк эмэгтэй болж байна. Тэрбээр өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшсэн Ж.Байдентай хамт сонгогдох аж. Сонгуульд ялалт байгуулвал Харрис дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших тус улс дахь анхны эмэгтэй болох аж.

 

0 сэтгэгдэл