|

Архангайд осолдсон гэр бүлийн том охин нь БНСУ-д шархаа даалгүй нас баржээ

Архангайд осолдсон гэр бүлийн том охин нь БНСУ-д шархаа даалгүй нас баржээ

 

Өнгөрсөн долоодугаар сард Архангай аймгийн Цагаан даваан дээр гарсан ослын үеэр гэр бүлийн долоон хүн галд өртөж, дөрвөн хүн нас барж, үлдсэн гурвыг нь аврахын тулд хандивын аян эхлүүлж байсан юм. Энэхүү ослоос амьд үлдсэн ээж нь 13 настай охиноо аваад БНСУ-руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан ч охины бүх биеэр нь халдвар тархсан байсан учраас түлэнхийн шархаа даалгүй өнөөдөр /2020.08.10/ өглөө харамсалтайгаар нас баржээ. 

Дээрх харамсалтай ослын улмаас таван настай охин, 10 настай хүү, нөхөр, ээж нь өнгөрч, 13 настай охиноо аваад БНСУ-руу явсан юм. Гэвч харамсалтай нь БНСУ-ын эмч нар 13 настай охиных нь амийг аварч чадаагүй байна. Энэхүү ослын улмаас таван хүний амь нас эрсдээд байна.   

0 сэтгэгдэл