Өчигдөрийн байдлаар солонгост ирж байгаа 4 хүний 1 нь гадаадын иргэн байжээ.
Чон Сэ Гюн ерөнхий сайд бодитоор өвчнөөс сэргийлэх тал дээр ачаалал их байгаа гээд, солонгос улсын иргэнээ нэвтрүүлэхийг хориглосон орнуудын визний чөлөөлөлт, визгүй ордогыг түр зогсооно гэжээ. Тэрээр хилийн нээлттэй байдлаа хадгалангаа, харилцан болгоомжлох зарчмыг дагаад хязгаарлана гэлээ.
БНСУ-н иргэдийг оруулахгүй байгаа 148 улсын иргэдийг солонгост ирэхэд виз авч ирэхээр болгож, зайлшгүй яаралтай биш бол нэвтрэхийг хязгаарлан, виз гаргалтыг хатууруулна гэжээ.
Бүүр хилээ хаана гэсэн үг биш, том бизнес эрхлэгчид болон гадаад харилцааны ажилтан, эмнэлэгийнхэн орж гарахыг хэвээр нь байлгах төлөвлөгөөтэйгөө онцолжээ.
Солонгосын засгийн газар харилцах улсуудад мэдэгдсэний дараа маргааш хууль зүйн яамаар дамжуулан нарийн төлөвлөгөөгөө мэдээллэнэ гэлээ.
0 сэтгэгдэл