|

Германы шүдний эмч нар соёо нь гэмтсэн бард алтан соёо хийж өгчээ

Караг 2013 онд Италийн Муньяногийн амьтан үржүүлэх төвөөс худалдаж аваад 2015 онд Германы Майсвайлер дахь Tierart дархан цаазат газарт нутагшуулжээ.

Шинжилгээний явцад барын соёо ихээхэн гэмтсэн байсныг тогтоожээ. Эмч нар энэ соёо нь хэзээ мөдгүй унаж, хугарч магадгүйг мэдээд олон улсын мэргэжилтнүүдийн тусламжийг гуйсан байна.

37 настай биологич Флориан Айзерло энэ тухайд хэлэхдээ энэ соёог хийхэд эмнэлгийн хамгийн орчин үеийн арга техник, шүдний хэв, хэт ягаан туяа зэргийг ашигласан гэжээ. Герман, Австри, Дани мэргэжилтнүүдийн групп 80 минутын турш мэс заслыг хийсэн байна.

Мэс заслаас хойш гурван долоо хоногийн дараа Кара хэвийн хоол хүнсэнд орсон бөгөөд одоо ястай махыг дуртайяа мэрж чаддаг болжээ.

Одоо Кара маань ёстой л "хайр татам сайхан инээмсэглэх” боломжтой болсон байна.

9670 9671

xopom.com

0 сэтгэгдэл