|

Архангай, Дорноговь аймгуудад автозамын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо

Тодруулбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдал"-д шилжин орон даяар Сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан Дорноговь аймгийн онцгой комиссоос аймаг, сумын төв, орон нутгийн автозамаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-нээс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Мөн Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг тус хугацаанд хаах захирамж гаргажээ.

0 сэтгэгдэл