|

Завханаас Архангай, Говь-Алтайн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Завханаас Архангай, Говь-Алтайн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлажээЗавхан аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдөр 11.00 цагаас эхлэн 24 цагийн хугацаатай автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Өчигдөр шөнө тус аймгийн ихэнх нутгаар цас ихээр орж, цасан шуурга шуурснаас улсын болон орон нутгийн чанартай Загастай, Ганцын даваа хаагдсан байна.

Тиймээс Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай аймгийн чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 13-ны 11.00 цаг хүртэл хязгаарлажээ.

Завханаас Архангай, Говь-Алтайн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлажээ undefined

 

450 сэтгэгдэл