|

Өгийнуур сумын зорилтот өрхөд тусламж үзүүлэв

Өгийнуур сумын зорилтот өрхөд тусламж үзүүлэв

Өгийнуур сумын 32 өрхөд Улаан загалмайн нийгэмлэгээс тусламж, дэмжлэг олгосон байна.

Эдгээр өрхүүд нь 200-аас доош толгой малтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, харж хандах хүнгүй өндөр настан, 16-аас доош насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй олон ам бүлтэй айлууд ажээ.

Тэдгээрт тус бүр нь 240.000 төгрөг, малын долооц 30 кг, загасны тос нэг кг, нүдний болон дэлэнгийн тос, амин тун зэргийг тус бүр нэг ширхэгийг олгосон байна Энэхүү тусламжийг өвөлжилт хүндэрч байгаа Өгийнуур, Ихтамир, Хашаат суманд олгосон байна.

 

 


0 сэтгэгдэл