|

Бүх төрлийн олон нийтийн арга хэмжээг түр хугацаагаар хориглов

Бүх төрлийн олон нийтийн арга хэмжээг түр хугацаагаар хориглов

Архангай аймгийн онцгой комисс энэ сарын 27-нд хуралдлаа. Энэ хурлаас шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны 01-р сарын 27-ноос 03-р сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд түр зогсоолоо. Мөн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, урлагийн болон бусад уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөнийг зохион байгуулахыг хориглож, интернет тоглоомын газруудын үйл ажиллагааг хаалаа.
Энэ хурлын үеэр аймгийн УЗХ-ноос Халдвартын тасагт 25 хөнжлийг хүлээлгэн өгч байгаагаа илэрхийлэв.

0 сэтгэгдэл