|

Шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулав

Шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулав

Аймгийн Цагдаагийн газраас Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/93 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах 1 дүгээр шатны тэмцээнийг зохион байгууллаа.

Нийт 13 хэсгийн төлөөлөгч оролцож, найман төрлийн даалгавар гүйцэтгэн, даалгавар тус бүрийг 0-10 оноогоор дүгнэсэн байна. Тус тэмцээний тэргүүн байрыг Хайрхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-Аюуш, дэд байрыг Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Мөнхтулга, гутгаар байрыг Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Мягмарцэнд тус тус эзэлжээ.


5 сэтгэгдэл