|

Сараана /Өгүүллэг/

Өндөр гоолиг бие, торомгор алаг нүд , монхор хамар зузаан уруул, зууван цагаан царай...Явсан газар бүртээ олны харцыг зөвхөн өөр дээрээ тусгаж чаддаг , хэн ч харсан төгс гэмээр энэ бүсгүйг Сараана гэдэг. Одоо 35 хүрч буй энэ бүсгүй 2 жилийн өмнөөс өөрийн загварын агентлагыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд түүний загварын агентлаг сүүлийн нэг жилийн дотор хурдацтай хөгжиж дэвшин Монголдоо л томоохонд тооцогдох охид хөвгүүдийн орохыг хүсдэг хүсэмжит газар болж чаджээ.Гэвч түүний агентлагт хэн дуртай нь очоод бүртгүүлээд орох боломжгүй Сараана өөрөө явсан газар бүртээ охидыг сонжиж залуусыг шинжин ажиглаж өөрт нь таалагдсан хүмүүст агентлагтаа суралцах урилга өгдөг.Өнөөдөр тэдний агентлагт суралцаж буй тэдний нэрийн дор загвар өмсдөг 25охин 10 залуу бүгд Сарааны хараанд өртөж түүний урилгаар сурч буй оцлогтой.Бүгд түүнийг яг л төрсөн эгч мэт хүндэтгэж үгнээс нь үл зөрж тэр ч байтугай зарим нь гэрийхэн найз нөхөдтэйгөө ч ярилцдаггүй нарийн нандин зүйлсээ хуваалцана..Эдгээр охидын 3нь л гэхэд Монголд хэдийн нэрээ олж гадаадын зах зээлд өрсөлдхөөр бэлдэцгээж байгаа..Ингээд бодход Сараана богино хугацаанд хир их хөдөлмөр зүтгэл гаргасан нь харагдах боловч энэ хүртэлх түүний зам мөр тийм ч дардан байгаагүй бөгөөд турьхан биендээ баймгүй асар их бие сэтгэлийн зовлон амссан бөгөөд өөрөө ч тийм ухаалаг нэгэн явсангүй.......

-Сараана хорвоод мэндэллээ

Сарааны ээж өөрийнхөө амьдардаг хороололдоо л алдартай өнгө зүс сайтай бие хаагаараа хэнийг ч дагуулхааргүй нэгэн байлаа.Дан хорооллых нь ч гэлтгүй тухайн үеийн хотын даргын хүүгээс авхуулаад захын хорооллын залуус ч түүний араас хөл алдацгаана.Өдөртөө л гэхэд тэдний хаалгыг тогшин захиа шидээд зугтах залуусын тоо гарын арван хуруунд багтахаа байлаа.Ид 18настай дөнгөж дэлбээлж буй энэ үзэсгэлэнт цэцэг хэдийн өөрийнхөө гоо сайхныг мэдэрчихээд зугаа цэнгэлд хөл алдан залуусаар дайлуулсаар муу зан сурчихсан байв.Найзууд нь ч түүнийг дагаж залуусын анхааралд өртөж тэднээр дайлуулан хөл алдан гүйж байгааг нь харах дуртай. Хэдийгээр тэр Зугаа цэнгэлд дурлаж найзуудтайгаа наргиж залуучуудаар дайлуулан явсан ч хаа очиж охин биеэ хөндөөгүй өөрийнхөө биеийг маш сайн цэгнэдэг байв...Найзууд нь бүгд л Цэцэгээ чи ийм сайхан бүр төрчихсөн хүн байж загвар өмсөөч дээ тэгвэл ч энэ муу хороолол битгий хэл Монгол даяараа чиний араас шуурна шүү дээ гэж атаархах зөвлөх хоёрыг хослуулан байж.шуугилдана.Цэцэгээ залуусын хараанд өртөж тэдний шүлэнгэтэх харц хүсэмжилсэн яриаг сонсож бах таваа хангадаг болсон ч илүүд шунасангүй.Найз нөхөдөө даалган наргиж цэнгэлээ ч нэг ч залуугаар хувийн хэрэгцээгээ хангуулж хувцас хунар нэхэж явсангүй.Түүнд загвар өмсөх өчүүхэн ч сонирхол төрсөнгүй бүр энэ талаар бодож ч үздэггүй байв.. Зуны нэг их наргисан өдөр найзых нь дагуулж ирсэн залуу нүдэнд нь тусаад болсонгүй.Найз Хулангаасаа асуухад найз залуу нь гэж хэлэв.Чи чинь хүн амьтантай уулзаж учирч харагдаагүй чимээгүй байж байгаад амжуулдаг нөхөр байх нь ээ бас их дотуур тамиртайг нь хараад байгаарай тэгээд танилцуулахгүй юм уу гэхэд Хулан нөгөө залуугаа дуудлаа...Цэцэгээ дотроо найз залуу гээд байдаг гэтэл миний хараанд өртөөд сэтгэл булиглуулаад байдаг за даа эр ч мундсан биш найзыгаа гомдоогоод ч яах билээ мэнд усаа мэдэлцчихээд зайгаа барих минь гэж бодов.Нөгөө залуу ч ирлээ тэр 2 нэг нэгэн лүүгээ гараа сунган танилцав.Жамбал гэх энэ сонин ч юм шиг шоолмоор ч юм шиг нэртэй өндөр бор залууг ойроос харахад бүр ч хараа булаам сайхан залуу байлаа.Цэцэг зориг гарган манай Хулангийн найз залуу юм биздээ гээд ширтэхэд Жамбал. нэг инээвхийлсэн болоод Хулаан чи болилдоо арай энд байгаа бүх хүмүүст тэгээд хэлчихсэн юм биш биздээ зүгээр л найзын төрсөн өдөр хань болоод яваад өг гэхээр чинь л ирсэн шүү дээ санаж байгаа биздээ гэхэд Хулан Цэцэг рүү хараад найз нь түрүүн тоглосон юм зүгээр мөрөөдлөө л хэлж байхгүй юу гээд Жамбалд хандан хөөрхөн Цэцэгийг маань хараад барьц алдахдаа хамаг үнэнээ хэлчихдэг юм байжээ хөөрхий гээд их л зэвүүцсэн маягтай хэлэв.Жамбал хариуд нь за больдоо Хулаан найздаа юунд нь тунидаг юм гэтэл Хулан заза та 2ыг үлдээе чи Цэцэгтэй л юм яримаар байгаа биздээ орж ирсэн цагаасаа хойш наад нүд чинь Цэцэг лүү л тэнээд байна гээд яваад өгөв.Цэцэг дотроо үнэхээр баярлаж бас догдлов бас өөрөөсөө гайхах шиг боллоо урьд нь ямар ч залуу түүнийг ингэж барьц алдуулж байсангүй.Жамбал Цэцэг хоёр тэр өдөр нилээн буу халаад Цэцэг гэрийнхээ дугаарыг өгөөд салцгаалаа.Тэр өдөрөөс хойш тэр хоёр уулздаг болж бие биедээ ч дасаж Жамбал Цэцэгийг анх хараад л дуралсан гэдгээ хэлэв.Хулан тэр хоёрын талаар асуухад ахых нь найз мөн өөрийх нь араас нилээн удаан гүйж байсан гэвч чамайг их хүндэлдэг бололтой Цэцэгтэй уулзаж байгаа гэхэд амжилт хүсээд дахиж холбогдоогүй шүү гэв.Бусдыгаа бодвол арван жилээсээ найзалсан Хулан Цэцэгт үнэхээр сайн сайн ч найзаа хэмээн боддог тиймдээ ч тэр хоёрт чимээгүй зай тавьж өгсөн байлаа.Жамбал албан ёсоор үерхэх санал тавиагүй ч тэр хоёр унтаж хэвтэхээс бусдаар бол хосууд шиг л байлаа.Жамбалын найзуудтай танилцаж агаар салхинд гарлаа.Гэтэл түүний нэг найз нь харцаа ер салгаж чадахгүй босож суухад нь дагуулж хараад эвгүй санагдаад байв.Урьд нь энэ мэт харцнаас ичиж зовдоггүй байсан ч Жамбалын найз гэж бодохоор нэг л ёозгүй тэгээд бүр түүний хажууд түүнд мэдэгдэж сэтгэлд нь юм хийчих вий найзуудын сайхан зугаалгыг зодооноор дуусгахвий гээд санаа зовж байлаа.Ингээд харсаар байхад нь албаар Жамбалтайгаа хошуу амаа нийлүүлж түүнийгээ тэвэрч аван эрхлэх нь би түүнийх түүндээ үнэхээр их хайртай гэдгээ өөрийнхөөрөө л харуулж байгаа нь энэ байлаа.Гэнэтхэн л эрхлээд нялуураад унасан Цэцэгийн энэ занг Жамбал гайхсан ч түүнд энэ байдал нь үнэхээр их таалагдаж байсан учир юу ч асуусангүй бас хэлсэнгүй.Харин Ганаа хэмээх Жамбалын найз энэ залууд Цэцэгийн эдгээр үйлдлүүд нь өөрөөсөө түлхэх бус бүр л эгдүүг нь хүргээд болсонгүй.Жамбал хаанаас ийм сайхан амьтантай учирчихваа өөрийн болгох юмсан өвөртөө оруулах ч яамай байнаа ядах нь ээ энэ сайхан уруул дээр нь нэг л удаа үнсэхсэн мансуурам байхдаа хэмээн дотроо бодож суулаа.Бүтэн өдөржин найралсан залуус унтах нь унтаж тасрах нь тасраад Жамбал Ганаа бас тэдний 2 найз Цэцэг энэ хэд л үлдсэн зүйлсээ ууж хөөрөлдөн суулаа.Цэцэг бие засмаар болоод болдоггүй Жамбалыгаа хамт гарая гэх гэтэл найзуудтайгаа их л хөгжилтэй зүйл ярилцан баяртай байгааг хараад саад болохыг хүссэнгүй чимээгүй гарав.Түүнийг гарахыг харсан Ганаа нөгөө 3ынхаа нүдийг хариулж байгаад араас нь гарлаа.Цэцэг амралтын гэрийн хойно бие засчихаад орох гэтэл өөдөөс нь Ганаа ирж харагдав.Түүний санаа зовж хажуугаар нь хурдхан шиг зөрөх гэтэл Ганаа гараас нь шүүрч атгачихаад чамтай хоёулхнаа юм ярьж болох уу гээд тависангүй.Цэцэг уучилаарай өөрийг чинь би сайн танихгүй ярих зүйл байхгүй тавихгүй бол Жамбалыг дуудлаа шүү шалихгүй юмнаас болж түүнийхээ сэтгэлд юм хиймээргүй байна гэхэд Ганаа зиаазаа шалихгүй амьтан болчихож байгаа юм биздээ гээд гараас нь тавихдаа чи өөрийгөө түүнд байгаа ганц нь гэж бодоогүй биздээ гээд зэвүүн инээв.Цэцэг юу ч хэлсэнгүй орох гэтэл тэгвэл ядаж гэрийнхээ утасны дугаарыг өгчих л дөө би чамд Жамбалын тухай чиний мэдэхгүй зүйлсийг хэлж өгч байж болно шүү дээ гэв.Цэцэг 68....гээд дуржигнатал хэлчихээд гэрлүүгээ орлоо.Гэрт ороход Жамбал аль хэдийн хойморын орон дээр тасраад унасан байлаа.Цэцэг хажуугаар нь орж хэвтэхдээ түүнтэй уулздаг байсан өдрүүдээ эргэн нэг саналаа намайг үнсэж тэвэрхээс хэтэрдэггүй элдвээр оролдож ч байсангүй хамаг бүхнээ барьж гүйгээд л бүх үнэнээ яриад байгаа хирнээ цаанаа л нэг юм нуугаад байх шиг чи сайн залуу юу муу залуу юу гэж бодсоор түүнийгээ харж байгаад унтаад өгөв.Маргааш нь шартсан залуус шөлтэй хоол хийж идсэн болоод хотын зүг хөдөлцгөөлөө.Цэцэг гэртээ ирсэн хойноо Жамбалыгаа бодохгүй байж чадсангүй гэтэл амралтнаас ирээд долоо хоноход түүнээс ямар ч сураг байсангүй.Цэцэг хэдийн тэвчээр алдах гээд байвч найз нөхөдөөс нь асууж намба алдсангүй.Яг найм хонож байтал тэдний гэрийн утас дуугарав Жамбалыгаа байх хэмээн яаран утсаа автал Ганаа байв.Тэр сайна уу Жамбал бид хоёр танай гэрийн ойролцоо нэг газар сууж байна чи хүрээд ир л дээ гэв.Цэцэг ч уухай тас зөвшөөрсөнгүй хэд хоног сураггүй байсан Жамбалдаа туниад бас өөрөө яагаад ярихгүй байгааг гайхан найз нь жоохон завгүй байна очиж чадахгүй л байхдаа гэтэл за чи хүрээд ир л дээ хүрээд ирээрэй за хөх чоно ресторанд шүү гээд үг хэлэхийн зуургүй тасалчихав.Цэцэг нүүр амаа янзлаад догдолж байгаагаа анзаарав амьсгаагаа дараад барилга дээр ажилдаг гэсэн ажил нь л дийлдэхгүй байсан байх гэхдээ яагаад өөрөө яриагүй юм болоо заза тэр ямар хамаа байхав гол нь одоо уулзах гэж байна шүүдээ гэж бодов.Юу ч гэсэн уулзхаараа цаашид яах тухай бас үнэхээр сайн бочихсон санасан гэдгээ л сайтар ойлгуулах юм шүү гэж бодлоо.Хөх чоно ресторан луу яваад ортол хамгийн булангийн ширээнд Жамбал Ганаа бас Жамбалын хажууд Цэцэгтэй үе үе таардаг хажуугийн орцных нь охин нилээн дотно шинжтэй сууж байлаа.Цэцэгийн дотор харанхуйлсан ч юу ч гэсэн очих хэрэгтэй гэж бодоод шууд яваад очтол Жамбалын царай хувьсхийж юу ч дуугарсангүй .Харин Ганаа за сайна уу Цэцэгээ суу л даа Жамбалаа би Цэцгийг дуудчихсан юм зүгээр биздээ өнөөдөр дөрвүүлээ сайхан наргия л даа ойрд тааралдсангүй гэв.Цэцэг суугаад нөгөө охинтой ч танилцав.Уянгаа гэх тэр охин Германд олон жил амьдарч байгаад 2 жилийн өмнө гэрийхэнтэйгээ Цэцэгийн хажуугийн орцонд нүүн ирж амьдарч байгаа бөгөөд байрных нь охид түүний боловсрол хэл устайг нь гайхан магтацгааж байсан нь санагдаж Цэцгийн хор шарыг бүр их хөдөлгөж орхив.Жамбалтай ямар холбоотой юм бол энэ охиноос болж л хэд хоног таг байсан юм байхдаа хэмээн элдвийг бодоод амнаас нь үг гарсангүй.Жамбал ч мөн адил Цэцэгийг ирэхийг тооцоолоогүй учир царай нь хүрэнтэж улайчихаад ус балгасан аятай суугаад байлаа.Тэр дунд юу болоод байгааг мэдэхгүй Уянга энэ бүхнийг найруулсан Ганаа 2л элдвийг чалчина.Ингээд 30мин хиртэй сууж байгаад Цэцэг заза би ч явая даа гээд бостол Жамбал арай гэж ам нээн чи байж бай Ганаа хоёулаа нэг гараад ирье дээ гээд бид 2ыг орж иртэл хүлээж байгаарай гэв.Уянга Жамбал руу гайхан харж юм хэлэх гэсэн боловч тэр тэгэж хэлчихээд л бушуухан гараад явав харин Ганаа араас нь жуумалзсаар гарахдаа охидоо битгий уйдаарай хоорондоо эвтэй байгаарай гээд их л бах нь ханаж байгаа аястай хэлээд яваад өгөв.Тэр 2ыг гарсны дараа Уянга түүнээс Жамбал та 2 бие биенийгээ таньдаг юмуу ямар харилцаатай вэ гээд их л эелдэг асуулаа.Цэцэг яг юу гэхээ бодож бүх зүйлийг үнэнгээр нь хэлж болох эсэхийг ч мэдэхгүй дэмий л аан гэж амандаа бувтнаж суув.Үнэндээ би түүнд сайн тэр ч бас надад сайн гэж бодож байна харин чи хэн юм гэж орилмоор байсан ч тэр охины дөлгөөн харц тайван төрх түүнийг биеэ барихад хүргэж байлаа.-Чи их дуугүй даруухан бололтой тиймүү би чамайг үнэхээр ийм гэж төсөөлж байсангүй шүү.Чамтай үе үе таардаг байсан чи манай хажуугийн орцонд байдаг биздээ таарах бүрт л чи их дуу шуу болсон найзуудтайгаа явж байдаг би чамайг их хөдөлгөөнтэй хөгжилтэй охин байх гэж бодсон гэж Уянгыг хэлэхэд Цэцэг аан тийнмүү би ч гэсэн чамайг харж байсан гээд бас л дуугүй болов.Түүний дотор Жамбал Уянга хоёр ямар харилцаатай юм бол бас энэ хэд хоног тэр түүнтэй хамт байсан гэж үү гэсэн бодол л эргэлдээд аман дээр нь гарч ирчихээд асуух гэвч бардам зан нь зулгаагаад байлаа.Ингээд сууж байтал Жамбалын цагаан цамц нь цус болчихсон царай нь минчийж уур савссан амьтан орж ирээд үгийн зөрүүгүй Цэцгийн гараас атгаад чирээд гарав.Уянгын нүд бүлтэрч гарах нь уу гэлтэй томорсноо нэг юм хэлэх гээд ам нь ангалзсан боловч түрүүчийн тэр хоёрын байдал одоо ингээд гарж байгааг хараад учрыг ойлгох шиг болон дэмий л амаа ангалзуулаад үлдэв.Тэр хоёрыг гархад Ганаагийн нүүр битүү цусандаа будагдсан бололтой доошоо тонгойн нүүрээ даран сууж байлаа.Цэцэг чирэгдэж явахдаа Ганаа чи зүгээрүү юу болоод байгаа юм бэ гэж дэмий л орилон чирэгдэж явлаа.Гэхдээ Жамбалын гараас тавихыг бас хүссэнгүй.Жамбал такси барин тэр 2 хотын төвийн нэгэн буудлын гадаа буув.Жамбал би энэ буудалд түр амьдарч байгаа хоёулаа ярилцах хэрэгтэй байх тиймээс ийшээ ороё гэхэд Цэцэг илүү юу ч бодохыг хүссэнгүй зүгээр л түүнээс асуумаар бас түүндээ хэлмээр зүйл их байсан учираас дагаад орлоо......

0 сэтгэгдэл