Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн ерөнхий командлагчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/305 тушаалаар 2019 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрүүдэдАрхангай аймгийн Цагдаагийн газрыннийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан. Дээрх өдрүүдээр цагдаагийн газарт иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй3, зөрчлийн шинжтэй6 нийт9 гомдол мэдээлэл ирснийгхолбогдох албан тушаалтанд цаг алдалгүй танилцуулж,шийдвэрлүүлсэнбайна.Эрүүлжүүлэх саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн1, баривчлагдсан4, саатуулагдсан3 хүнтэй хоножээ.
Эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулж,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2 жолоочийн тээврийн хэрэгслийг саатуулж, арга хэмжээ тооцсон байна. Мөн орон нутгийн замаар зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн төв болон орон нутгийн чанартай автозамаар хөдөлгөөнд оролцогч жолооч, иргэдэд гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх,тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,ялангуяа өвлийн дугуйг стандартын дагуу тавьж хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон цаг агаарын аюултай үзэгдэл гарч болзошгүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх талаар 3 төрлийн 1250 ширхэг гарын авлага, санамж тараан өгч ажилласан байна.
Баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйлхэтрүүлэн хэрэглэсний улмаасгудамж талбай, олон нийтийн газарт ухаангүй унасан 12 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн басогтуугаар зөрчил гаргасан иргэдийг зөрчлийн байдлаас нь шалтгаалж эрүүлжүүлэхгүй ар гэрт нь хүлээлгэн өгч ажиллажээ.
0 сэтгэгдэл