Аймгийн Цагдаагийн газарт 2019 оны эхний 3 сарын байдлаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй 45 гомдол мэдээлэл ирснийг хүлээн авч шалгасны 41 буюу 91.1 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж, 1 буюу 2,2 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай аймгийн Прокурорын газарт материалыг шилжүүлж, 3 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй ажилласан байна.
Иргэд, малчид малаа байнгын хариулга маллагаатай байлгах, шөнийн манаатай болгох ажлыг ах, дүү, айл саахалтаараа зохион байгуулж,малчдын бүлэг, нөхөрлөл байгуулах, сум орон нутгийн төр, захиргааны байгууллагаас дэмжих, бод мал болох үхэр, адууны хөдөлгөөн, тэдний тогтоосон бэлчээрээс гарч байгаа эсэхэд хяналт тавих чиглэлээр JPS ашиглах, адууг шөнө дунд хүртэл хотонд зогсоож сургах, орон нутагт сэжигтэй байдлаар яваа иргэдтэй очиж уулзах,тээврийн хэрэгслийн дугаарыг харж мэдэх, сэжигтэй байдлаар амьдарч байгаа иргэдийн талаар хэсгийн төлөөлөгч, мөрдөгч нартай мэдээлэл солилцож хамтран ажиллах үүрэгтэй юм. Иргэдээс ирсэн хулгайн хэргийн талаарх мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг цагдаагийн байгууллагаас хангаж, иргэдээс өгсөн мэдээллийг үнэлж төлбөр, урамшуулал олгож хамтран ажиллах юм байна.
0 сэтгэгдэл