Үндэсний статистикийн хорооноос 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа. 2019 оны мал тооллогоор Монгол Улсад 70.9 сая толгой мал тоологджээ. Архангай аймаг 6.166.0 сая толгой мал тоолуулж, улсад малын тоогоороо тэргүүлсэн байна. Мөн адуу, үхэр, хонины тоогоор улсдаа тэргүүлсэн бол Эрдэнэмандал сум 558.5 мянган толгой мал тоолуулж, улсад тэргүүлжээ.
Хөвсгөл аймаг 6.0 сая малаар 2-р байр, Өвөрхангай 5.6 сая малаар 3-р байр, Төв аймаг 4.9 сая, Хэнтий аймаг 4.8 сая толгой мал тоолуулж, 4, 5-р байрт оржээ.
0 сэтгэгдэл