|

Төрийн дээд одон медалиар 50 хүнийг шагналаа

Төрийн дээд одон медалиар 50 хүнийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Архангай аймгийн 50 иргэн Монгол Улсын цол, одон медалиар шагнуулсныг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон аймгийн удирдлагууд энэ сарын 29-ний өдөр ЗДТГ-ын хурлын танхимд гардуулж өглөө.
Энэ өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор долоо, Алтан гадас одонгоор 23, Хөдөлмөрийн хүндэт медалиар 19 хүн энгэрээ мялаалаа.
Мөн Монгол Улсын Гавьяат эмч цолоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Будгиан Дэлгэрхангайг шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгчээ

0 сэтгэгдэл