|

Боливийн Ерөнхийлөгч асныг баривчлах зөвшөөрөл өгчээ

Боливийн Ерөнхийлөгч асныг баривчлах зөвшөөрөл өгчээ

Боливийн Прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч асан Эво Моралесыг баривчлах зөвшөөрлийг лхагва гарагт өгчээ. Энэ тухай Өмнөд Америкийн тус улсын Дотоод хэргийн сайд Артуро Мурильо мэдээлсэн бөгөөд Твиттер хуудсандаа зөвшөөрлийн зургийг нийтэлсэн байна.  

Моралесыг баривчлах зөвшөөрлийг үймээн самуунд өдөөн турхирсан, терроризмыг санхүүжүүлсэн хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд өгчээ. Прокурорын газраас мэдээлснээр, энэ хэрэгтэй холбоотойгоор түүнээс "мэдүүлэг авч, мөрдөн байцаахын тулд зайлшгүй баривчлах шаардлагатай аж. Баримт бичигт мөн "эрх бүхий аливаа төрийн албан хаагч" Моралесыг баривчлах эрхтэй гэж заажээ. 

Боливид өнгөрсөн 10 дугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ. Сонгуулийн дээд шүүхийн мэдээлснээр, сонгуульд Эво Моралес ялсан юм. Түүний гол өрсөлдөгч Карлос Меса энэ дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор Боливид эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, Моралес албан тушаалаасаа огцорсон билээ.  

0 сэтгэгдэл