|

Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ

 Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээнэ
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг иргэн Ч.Н-г хүчиндсэн гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, шалгахаар болсон билээ. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж байгаагаа танилцуулахаар УИХ-ын гишүүн Д.Гантулгад удаа дараа хандсан боловч тэрээр огт очоогүй аж. 

Иймээс хуулийн дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шууд баривчлах нь тодорхой болжээ. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох юм.
УИХ-ын тухай хуулийн 6.6-д 

6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан
6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсонд тооцно гэжээ.

Үүнтэй зэрэгцэн, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болж мэдэх нөхөн сонгуульд МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-аас ЕТГ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарын нэг нь нэр дэвшиж магадгүй гэх яриа улс төрийн хүрээнд өрнөж байна. Мөн МАХН-аас МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нэр дэвшиж магадгүй ба хэрэв Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  дэвшвэл Н.Энхбаяр түүнтэй өрсөлдөхөөс татгалзахгүй бололтой. Үүнээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан АН-ын гишүүнчлэлээ сэргээхээр намынхаа удирдлагад хандсан тухай эх сурвалжууд өгүүлж байна. Түүний хүсэлтийг АН-ын удирдлагууд хэрхэн хүлээн авч, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ер нь С.Эрдэнэболдыг эс тооцвол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн багт ажиллаж байсан хэн бүхэнд АН-ын удирдлага улс төрийн дэмжлэг огт үзүүлэхгүй байгаа нь нууц биш. 
 
П.Энхмандах
sonin mn

13 сэтгэгдэл