|

Архангай аймагт малчны хотонд галзуу чоно орж иржээ

 

Архангай аймагт малчны хотонд галзуу чоно орж иржээ

 

Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн малчин Э-гийн хотонд чоно орж ирж, аргамжаатай морь руу нь ноцож, нохойтой нь ноцолдсон тул буудаж алсан байна.

Тодруулбал, энэ тухай мэдээлэл арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 20.20 цагийн үед тус аймгийн Зоонозын төв болон Мал эмнэлгийн газарт иржээ. Малчин Э-гийн гарт чоно хүрсэн тул өдгөө сумын эмнэлэгт вакцин болон шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа аж.

Тариат сумын ажлын хэсэг, Архангай аймгийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн малчны хотонд очиж, шархадсан мал, нохойг устгах, малыг вакцинжуулах ажил хийж байгаа аж.


0 сэтгэгдэл