|

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй "Эх голомтын илч” ХХК-ий харьяа халаалтын 11 зуухны үйл ажиллагаанд байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг аймгийн Онцгой байдлын газартай хамтран хийжээ.
Хяналт шалгалтаар халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй, 2 уурын зуух нь үнс баригчтай, 2019 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулсан боловч хэрэгжилтийг тайлагнаагүй, уурын зуухнуудын 8 буюу 72.7% нь барилга байгууламж, ажлын байранд засвар хийгээгүй, 81.8% буюу 9 зуух байгалийн гэрэлтүүлэг багатай, цонхыг хааж битүүлсэн, 90.9% буюу 10 зуухны ажлын байр нь агааржуулалт багатай, тоос ихтэй, хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг зохих орон тоонд ажиллуулаагүй, ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийг төлөөгүй, ажиллагсдын нийгмийн даатгалын дэвтрийн бичилт баталгаажуулалт хангалтгүй зэрэг 17 зөрчил дутагдал илэрсэн байна.
Илэрсэн зөрчил дутагдалд нийт 3.0 сая төгрөгийн шийтгэл, 960.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, улсын байцаагчийн албан шаардлагаар 24 заалт бүхий хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллажээ.

0 сэтгэгдэл