|

Ерөнхий мэдлэгийн шалгалтад 30 гаруй иргэн тэнцжээ

Ерөнхий мэдлэгийн шалгалтад 30 гаруй иргэн тэнцжээ

Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтад Архангай аймгийн хэмжээнд нийт 207 иргэн цахимаар бүртгүүлснээс өнөөдөр эхний буюу ерөнхий мэдлэгийн шалгалтад 180 гаруй иргэн орж, 30 гаруй иргэн тэнцсэн байна.
Шалгалт өглөө 09.00 цагт эхэлж, 13.30 цагт дууслаа. Шалгалтыг журмын дагуу зохион байгуулж, явцыг ил тод байлгах үүднээс камер суурилуулж, дэлгэцээр харуулсан байна.
Тэнцсэн иргэд монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг 11-р сарын 19-ний өдөр өгнө.

0 сэтгэгдэл