|

Монгол хэл бичгийн шалгалтыг 472 шалгуулагч өгчээ

 

 

Монгол хэл бичгийн шалгалтыг 472 шалгуулагч өгчээ

 

Архангай /МОНЦАМЭ/.Монгол хэл бичгийн шалгалт улс орон даяар энэ сарын 23-нд зохион байгуулагдсан. Архангай аймгаас нийт 504 шалгуулагч бүртүүлснээс 472 шалгуулагч шалгалт өгч, ирц 94,4 хувьтай байв.

 

Шалгалтын материалыг гараар засаж байгаа тул одоогоор дүнг эцэслэн гаргаагүй байна. Дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө буюу монгол хэлний хоёр дахь шатны шалгалт явагдахаас өмнө дүн гарах аж. Хоёр дахь шатны шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх бөгөөдшалгалтыг 20-нд зохион байгуулна.


23 сэтгэгдэл