|

Г.Жамьян: Үндсэн хуулийг 1992 онд манай улсын хамгийн шилдэг 400 гаруй хүн гурван сар шахам хэлэлцэж баталсан юм

 

Г.Жамьян: Үндсэн хуулийг 1992 онд манай улсын хамгийн шилдэг 400 гаруй хүн гурван сар шахам хэлэлцэж баталсан юм

 

Үндсэн хуулийн өөрчлөлт сүүлийн хэдэн жил л яригдаж байгаа боловч, энэхүү өөрчлөлтийг хүчтэй эсэргүүцэгчид байсаар байгаа. Тэдний нэг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Г.Жамьян гуай юм. Эсэргүүцэж буй шалтгаанаа ийнхүү тайлбарлав.  Тэрбээр "Үндсэн хуулийн өөрчлөлт гэгчийг би эхнээс нь зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ардчилсан Үндсэн хуулийг 1992 онд манай улсын хамгийн шилдэг 400 гаруй хүн гурван сар шахам хэлэлцэж баталсан юм.

Хамгийн сайн Үндсэн хууль. Монголын ард түмэн ч, олон улсад ч ингэж үнэлдэг. Тухайлбал, Ерөнхий сайд агсан П.Жасрай "Монголын Үндсэн хуулийг олон улсын жишигтэй харьцуулж маш сайн боловсруулсан учраас бараг олон улсын гэж болохоор нэр хүндтэй хууль болсон” гээд хүндэтгэлтэй хандахыг сануулж байсан.

Үндсэн хуулийн эрийг барьсан нэрт хуульч Б.Чимид гуай "Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 60 гаруй орны Үндсэн хуулиас туршлага авч, ярилцаж, санаа бодлыг нь тусгасан учраас сайн хууль болсон. Энэ Үндсэн хуульд бараг 100 жил гар хүрэхгүй байх” гэж байсан.

Түүнээс хойш хорин хэдхэн жилийн дараа "Энэ Үндсэн хууль хэргээ өнгөрөөлөө” гээд ихэнхийг нь засчихаж болохгүй байх. Хэрэгжүүлж чадах аваас 1992 оны Үндсэн хууль үнэхээр сайн хууль.”  гэжээ.


0 сэтгэгдэл