|

Шинэ дээд хуулиар ард түмэн шүүх засаглалаа сонгоно

Шинэ дээд хуулиар ард түмэн шүүх засаглалаа сонгоно

Шүүх дээр жирийн иргэн, дарга нар маргалдахад дарга ялдаг. Шүүх засаглал, шүүгчийг дарга нар томилдог учраас тэр гэнэ. Шүүгчид, хууль хяналтынхан,  цагдаа, шийдвэр гүйцэтгэгч нарыг буруутгах үндэслэлгүй. Дарга томилсон учраас тэд даргынхаа үгэнд орохоос өөр аргагүй болдог. Тиймээс шүүх засаглал болон үндсэн хуулийг тогтолцоогоор нь өөрчлөх шаардлагатай хэмээн Баянхонгор аймгийн иргэн Л.Ганхуяг болон ард түмэн ч ярьж байна. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр дарга хөдөө орон нутгийн иргэдэд Шинэ дээд хуулиа танилцуулах үеэрээ "Намайг хоригдож байхад шийдвэр гүйцэтгэгч нар Н.Энхбаяр даргаа та намайг уучлаарай. Дээрээс дарга нар тушаал өгсөн. Хэрэв би тушаал биелүүлэхгүй бол ажлаасаа халагдана. Миний цол ахих юм. Би бас байрны зээлтэй болохоор ажлаасаа халагдмааргүй байна гэж гуйж байсан. Энэ бүгдийг сонсоод шүүх засаглалын тогтолцоог засах хэрэгтэй юм байна гэж бодогдсон” гэж байв. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар  АТГ-ын даргыг ерөнхийлөгч сонгодог, Шүүхийн даргыг УИХ-аас томилдог,Цагдаагийн даргыг Засгийн газар сонгодог. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ-ын дарга, үлдсэн гурвыг Ерөнхий сайд  сонгож байна. Ингэхээр хуулийн маргаан  хэний талд илүү үйлчилж нөлөөлөх нь тодорхой гэдгийг гавьяат хуульч Ц.Шаравдорж МАХН-аас боловсруулсан  Шинэ дээд хуулиа хөдөө орон нутгийн иргэдэд танилцуулах үеэрээ хэлж байсан юм. Түүнчлэн Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү Ховд аймгийн иргэдийн уулзалтад "1992 оны Үндсэн хуульд засвар оруулж засах уу, шинэчлэх үү гэдэг ард түмнээс шалтгаалах юм. Өөрөөр хэлбэл, засаглалын хэлбэрээ ард түмний санал асуулгаар шийдэж болно.Сонгуулийн насны нийт иргэдийн 51-ээс дээш хувь нь саналаа өгч дэмжсэн байхад хууль үндсээрээ шинэчлэгдэх ёстой юм. Ингэж өөрчилснөөр шинээр бий болох засаглал нь  шүүх, хууль хяналтын байгууллагаа ард түмнээсээ асуугаад сонгочих боломжтой. Ард түмний дундаас сонгогдсон шүүгч ард түмнийхээ талд л үйлчлэх ёстой болно. МАХН-аас боловсруулсан Бүгд найрамдах  Шинэ дээд хууль одоогийн мөрдөж буй хуулийг орлоод явах бүрэн боломжтой хувилбар гэж би харж байна. Нөгөөтэйгүүр засаглалын хэлбэрүүдийг харьцуулаад судалчихсан. Одоогийн гажуудлыг засч парламентын засаглалыг сайжруулъя гэж ярьж байгаа хүмүүс ч одоогийн УИХ-д байна. Ингэж ярьж байгаа хүмүүст буруу байхгүй. Харин 1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг МАНАН бүлэглэл өөрсдөө баталсан. Монгол Улсад улс төрөөс хараат бус Үндсэн хуулийн цэцтэй байсан бол тэр журмын тухай хуулийг батлахад татаж хэрэглээд Үндсэн хуулиа зөрчиж байна гээд хаачих байсан. Одоо Д.Лүндээжанцан олон нийтийг хэрхэн төөрөлдүүлэд байна гэвэл Үндсэн хуулиа бариад байна уу, түүнээс салбарласан МАНАН бүлэглэлийн баталсан хуулийг барьж байна уу гэдгийг ард түмэн ялгадаггүй. Өөрсдийнхөө баталсан энэ хуулиа Үндсэн хуулиас дээгүүр тавиад олон түмний тархийг эргүүтүүлээд байна.  Тэгэхээр журмын тухай тэр хуулийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх ёстой. Ард түмний мэдэх ёстой эрхүүдийг журмын тухай хуулиар хаачихсан. Яахаараа ард түмэн Их хурлын санал болгосон томъёоллоор санал асуулгад оролцох эрхтэй байдаг юм. Эзэн нь ард түмэн биз дээ. Заль мэхээр дүүрэн хууль байгаад байна. Үүнийг Г.Занданшатар, Д.Лүндээжанцан хоёр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгэхээр тэдний шахалтаар ард түмэн хэрхэвч санал өгч болохгүй. Харин Шинэ дээд хууль бол жинхэнэ ард түмэнд үйлчлэх хууль” хэмээн ярьж ард түмний төөрөгдөлд хариулт өгч байсан.1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улс бүх ард түмнээс санал асууж тусгаар тогтносон улс болж байсан түүхтэй. Тэгэхээр ард түмнээс асуугаад шийдье гэдэгт ард түмэн санал нэгтэй байлаа.  Ингэхийн тулд одоогийн УИХ, Үндсэн хуулийн хуралдайг сонгох Сонгуулийн хуулийг батлаад тарах нь Их хурлын түүхэн үүрэг аж. Өөрөөр хэлбэл, гурван сая монголчуудаас 10 мянган хүнийг төлөөлж нэг хүн гэхээр 200 гаруй хүн хэлэлцэж шийднэ гэсэн үг. Энэ хооронд Үндсэн хуулийн хуралдайг санал асуулга явуулж дуустал тодорхой гурван сарын хугацаатай байлгах тухай хувилбарыг МАХН-аас дэвшүүлсэн. Энэ нь шударга засаглал, шударга шүүх тогтох боломж гэж харж байна хэмээн Шинэ дээд хуулийг боловсруулагчид тайлбарлаж байв. Дээр хэлсэн "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэг удаа санал асуулга явуулсан бол дахин найман жил санал асуулга явуулахгүй гэж заасан аж. Ард түмэн хэзээ байтлаа өөрсдийн тавиланг шийдэх асуудлыг жил, сараар   хориулдаг байлаа. Тийм нөхцөл үүссэн бол санал асуулга зарлах нь ард түмний үндсэн эрх. Гэтэл тэр эрхийг хязгаарласан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль зөрчилтэй гэдгийг олон хуульч хэлдэг. Энэ нь нэг удаагийн санал асуулга маягийн юм хийчихээд найман жил явуулах эрхгүй шүү дээ гээд сонгуулийг луйвардаг шигээ ийм зүйлийг зориуд зүтгүүлэх гээд байгааг тэд анхааруулсаар байгаа юм.
Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага ч гэсэн заавал иргэний гомдлоор биш, өөрсдөө шилдэг хуульчид мөн л юм бол дээрх зөрчилтэй асуудлыг тасдаж авчираад шийддэг байх үүрэгтэй гэдгийг ч МАХН-ын хуульчид хэлээд байна. Шүүх засаглалыг шударга , ард түмний талд үйлчилдэг болгох эцсийн гарц Шинэ дээд хуулийг батлах үйл явцыг түргэвчлэхийг ард түмэн дэмжсэн.
 
 
Ц.Мягмар
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

3 сэтгэгдэл

  1. nmd:
    I simply wished to say thanks all over again. I am not sure the things that I would have carried out without these strategies contributed by you about such a problem. It became a real troublesome issue in my position, nevertheless finding out the very specialized technique you handled it forced me to leap for gladness. I am grateful for your service and as well , hope that you find out what a powerful job you have been getting into training men and women with the aid of your blog. Probably you have never come across any of us.
    <a href="http://chilp.it/e7af4e6" >nmd</a> nmd
  2. golden goose:
    A lot of thanks for all of the work on this website. My daughter really loves conducting investigations and it's easy to understand why. My spouse and i learn all regarding the powerful tactic you render advantageous tips and hints through your website and as well attract response from some others about this area while our child is understanding a lot of things. Take pleasure in the remaining portion of the year. You have been doing a really good job.
    golden goose
  3. yeezy boost 350 v2:
    I must voice my love for your kind-heartedness for those people who absolutely need help on your subject. Your personal commitment to getting the solution all-around became surprisingly functional and has truly allowed individuals much like me to reach their objectives. Your interesting hints and tips means a whole lot a person like me and especially to my mates. Best wishes; from everyone of us.
    yeezy boost 350 v2