Аймгийн ХХААГ-аас"Ноосон түүхий эдийн чанар, түүхий эд бэлтгэлийн стандарт” сэдэвт сургалтыгМонголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Германы Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 9 дүгээр сарын 27-ны өдөр Хотонт суманд зохион байгууллаа.
Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, малчид болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн үргүй зардлыг бууруулах зорилготой сургалтад 150 гаруй хүн хамрагдсан.
Малчдын үйлдвэрт тушааж буй ноосны чанар муу, гологдол их гардаг учраас энэ удаагийн сургалтын гол үр дүн бол ноосны чанарыг сайжруулахад л чиглэгджээ. Архангай аймаг энэ онд 2000 орчим тн ноос тушаасан байна.
Сургалтаар ноос боловсруулах салбарын түүхий эдийн хангамж, үйлдвэрлэлд түүхий эдийн чанар болон бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааны явц, үзүүлэх нөлөөлөл, түүхий эдийг зохион байгуулалттайгаар бригадын системээр бэлтгэх, ангилан ялгаж, нэмүү өртөг шингээн үйлдвэрт тушаахын давуу талууд, сайн туршлагыг нэвтрүүлэхэд чиглэсэн мэдээллийг ноос бэлтгэн нийлүүлэгчдийн төлөөлөгч, малчдад өгсөн байна.
Мөн Хотонт сумын "Хотонт ноос” ХХК-ийн ноос угаах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.
29 сэтгэгдэл