Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний бүртгэл, мэдээллийн чиглэлээр өнгөрөгч 7-р сарын 25-наас 9-р сарын 25-ны дотор гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.
Улсын бүртгэл нь 10 төрлийн бүртгэлийн ажлыг хийдэг. Энэ мэдээлэл дундаас шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг онцоллоо.
7-р сарын 25-наас 8-р сарын 25-ны доторх хугацаанд аймаг хотоос бүрмөсөн шилжиж ирсэн 36 иргэн байгаагийн 29 нь насанд хүрсэн хүн, долоо нь хүүхэд байжээ. Сум хооронд шилжин ирсэн 31, баг хооронд шилжин ирсэн 42 иргэн байна.
Харин 8-р сарын 25-наас 9-р сарын 25-ны дүн мэдээллээр аймаг хотоос бүрмөсөн шилжиж ирсэн 44, сум хооронд шилжиж ирсэн 42, баг хооронд 92 иргэн шилжин ирсэн нь урд саруудынхаас өсөлттэй гаржээ.
Долоо, найм, есдүгээр сард бусад аймаг, хот руу явсан нэг ч шилжилт хөдөлгөөн хийгээгүй. Учир нь 2019 оны 1-р сарын 1-нээс аймгаас хот руу чиглэсэн иргэний шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоосон юм.
14 сэтгэгдэл