Архангай аймаг 27125 өрх бүхий, 93.000 хүн амтай. Үүнээс 59856 сонгогч байна. Хамгийн олон сонгогчтой сумуудад Эрдэнэбулган сум 13716, Өндөр-Улаан сум 3667, Эрдэнэмандал сум 3604, Цэнхэр сум 3582, Ихтамир сум 3530 сонгогчтой, бусад сумуудад 1400-2800 гаруй сонгогчтойгоор 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно.
Иргэний хаягийн шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн хуулийн дагуу өнгөрөгч 4-р сарын 27-ноос зогсоосон. Харин сонгогч шилжилт хөдөлгөөн хийлгэхээр болбол 14 хоногийн өмнө санал авах байрнаасаа хасуулж, шилжиж очсон санал авах байрандаа сонгууль болохоос 10 хоногийн өмнө бүртгүүлэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, 6-р сарын 12-ноос өмнө хүсэлтээ гаргана гэсэн үг. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг 6-р сарын 12-нд зогсоох юм байна.
Аймгийн хэмжээнд байнгын бус үйл ажиллагаатай сонгуулийн хороодод нийтдээ 696 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс гадна санал авах байруудад иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээлэл технологийн даамлууд ажиллаж байгаа юм байна. Аймгийн хэмжээнд 102 санал авах байр ажиллаж байгаа.
0 сэтгэгдэл