|

Уурхай эсэргүүцсэн малчид "нинжа" болж хувираад угаасан алтыг нь дээрэмджээ

Уурхай эсэргүүцсэн малчид "нинжа" болж хувираад угаасан алтыг нь дээрэмджээ

 

Архангай аймгийн Цэнхэр суманд олборлолт явуулдаг уул уурхай нэгэн компани руу иргэд дайрч олборлосон алтыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, уг үйл явдал Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэр гаргасаны дараа үүссэн гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Энэ тухай бичлэгийг уурхайн ажилчид цахим орчинд цацсан бөгөөд эхний бичлэгт уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж буй хэсэг малчид, "Манай 50 үхрийн нүд сохорсон, танайх усны асуудлаа шийд, энэ бол ард түмний өмч, бид нар авна” гэх мэтээр уурхайг буруутгаж дайрчээ.

Харин удаах бичлэгт "Уурхай руу чинь дайрсан ч яадаг юм” гэж хэлээд уурхайн ажилчид руу дайрч гар зөрүүлсэн байна.

Гуравдах бичлэгт нөгөө малчид гэх хүмүүс уурхай руу дайрч, нинжа болон хувирсан байна. Энэ талаар тус уурхайн захирал "Төрийн шийдвэр хүний аминд хүргэлээ.. Уурхайн ажилчид монголын ард түмний хэсэг бишүү... угаасан алт дээрэмдэж байна” хэмээн олон нийтийн цахим сүлжээнд бухимдлаа бичсэн байна.

 

 

15 сэтгэгдэл