Төв аймгийн Хайлааст багийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан "Эко Алтан Заамар” компанийн буруутай үйлдлээс болж дөрвөн хүний алтан амь хохирч нийгэмд шуугиан болж олны анхаарал тэр зүгт хандаж байлаа. Гэвч уг компанийн үйл ажиллагаа цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Уг нь дөрвөн хүний амь авсан энэ уурхайн лицензийг шууд л цуцлах ёстой баймаар. Байдлыг ажиглаж байхад үгүй бололтой. Энэ сарын 14-нд тус компанид байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд иргэдээс санал авалгүйгээр өөрөө дур мэдэн зөвшөөрөл олгосон Хайлааст багийн ИТХ-ын даргыг хариуцагчаар татсан шүүх хурал Төв аймгийн захиргааны хэргийн шүүхэд болох байсан ч хариуцагч этгээд ирээгүйгээр хойшилсон юм. Нэхэмжлэгч тал болох "Эх нутгийн эзэд” ТББ-аас малчдаа төлөөлөн өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэг үүсгэн шалгуулж буй ч тус хурал ийнхүү тав дахь удаагаа хойшилжээ. Тус багийн ИТХ-ын дарга н.Баянмөнх иргэдийн санал авах хурлыг зохион байгуулахдаа цэцэрлэг барих асуудалд санал авах нэрийдлээр тус компанийн байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг зөвшөөрүүлж мэхэлсэн аж. Тиймээс энэ үнэлгээ хууль бус гэж иргэд үзсэн учраас Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Хэрэв шүүх хурлаас, багийн иргэдээс санал авах уг хурлын шийдвэр хүчин төгөлдөр биш гэж үзвэл "Эко Алтан Заамар” компани үйл ажиллагаа явуулах эрхгүй. Нөгөөтэйгүүр "Эко Алтан Заамар” компанийн үйл ажиллагааг өнгөрсөн оны долдугаар сард БОАЖЯ-наас гаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ стандарт хангаагүй, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлтийг гаргаж АМГТГ-т тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг албан бичгээр хүргүүлж байжээ. Гэвч "Эко Алтан заамар” компани энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан аж. Уг шүүх хурал энэ сарын 11-нд болохоор товлогдсон байсан ч шүүх хурал мөн л хойшилсон. Түүнчлэн шүүхээр маргаантай байгаа аливаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож түдгэлзүүлдэг хуультай. Хэрэв энэ хуулийн дагуу тус компани үүргээ биелүүлсэн бол өнөөдөр дөрвөн хүний амь нас эрсдэхгүй байх байлаа. Мөн хяналт тавьж байх ёстой Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд анхаараагүйгээс гадна Засаг дарга Ж.Батжаргал нь уг байгууллагын даргыг ажлаас нь халж одоо болтол даргагүй байгааг эх сурвалж хэлж байна.
“Эко Алтан Заамар”-ын лицензийг яагаад цуцлахгүй байна вэ?
2019-03-19, 10:01
Мөн араасаа байнга асуудал дагуулсаар ирсэн "Эко Алтан Заамар”-т дөрвөн хүн амь насаа алдчихаад байхад аймгийн Засаг дарга, Ж.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Энхбат нар нэг ч удаа газар дээр нь очоогүй гэв. Өмнө нь Төв аймгийн удирдлагууд хувийн компанитай хамтран төрийн өмчит "Эрдэнэсийн эрэг” компани байгуулан Заамар сумын Өвөрнаймганд 15 мянган га газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах гэж байхад нь иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч хоёр жил тэмцсэний үр дүнд өнгөрсөн сарын 28-нд цуцалсан билээ. Энэ тухай баримт нийтлэл мэдээллийг манай сонин олон удаа бичиж байсан. Гэтэл тус сумын зүүн урд хэсэгт мөн л хариуцлаггүй уул уурхай эрхлэлт явагдаж олон хүн амь насаа алдаж байхад удирдлагууд нь нэг ч удаа очоогүйд иргэд хардаж байгаа гэж Хайлааст багийн иргэн Д.Энхтайван ярьж байна. Нэг жилийн өмнө тус уурхайн замд мотоциклтой явж байсан гурван иргэн том оврын уурхайн эксковаторт дайруулж хоёр нь нас барж нэг нь амьд үлдсэн ч хөгжлийн бэрхшээлтэй болсон хэрэг гарсан. Мөн эксковарторт нэг хүн цохиулж нас барсан ч мөн л дараад өнгөрсөн. Ахуйн зам, уурхайн замыг ялгах тэмдэглэгээг уурхайн зүгээс тавиагүйгээс энэ хэрэг гарсан. "Илт Голуд” компанийн уурхайн нурангад гурван жилийн өмнө бас нэг хүн даруулж нас барсан. Уурхайд гарсан хэргийг дараад өнгөрдөг явдал манай аймагт байсаар байна гэж эх сурвалж ярьж байна. Энэ мэтчилэн тусгай зөвшөөрлийг шууд цуцлах олон үндэслэл шалтгаан байсаар байтал үүнд АМГТГ ямар ч санаачлага гаргахгүй байна.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Санал болгох
-
-
-
Б.Чойжилсүрэнгийн компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа
2017-09-11, 15:35 -
Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М. Батболд бэл бэнчингээ гайхуулав
2017-06-02, 13:02 -
-
Тост, Тосонбумбын хилийн заагийг тогтоох болсон
2016-12-16, 11:25
-
-
Трамп БРИКС-ийн бодлогыг дэмжиж буй орнуудад татвар ногдуулна гэжээ
2025-07-07, 14:17 -
ХААН Банк “ТОП-100 ААН”-д 4-рт эрэмбэлэгдлээ
2025-07-04, 15:44 -
Баяр наадамд барилдах эрхгүй 16 бөх ХЭН БЭ?
2025-07-04, 11:43 -
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Орхон аймагт дахин хэрэгжиж байна
2025-07-03, 15:34 -
Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик
2025-07-03, 15:05 -
2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг”
2025-07-03, 15:02 -
Өвөр Монголын цөлийг зассан туршлага
2025-07-03, 14:20 -
ХААН Банк дотоодын зах зээлд анхны Жендэр бонд гаргахаар үнэт цаасны
2025-07-03, 10:31 -
”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь
2025-07-02, 17:42 -
“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр
2025-07-02, 17:26 -
Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл
2025-07-02, 09:36 -
-
Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа
2025-07-01, 16:52 -
-
Эрч хүчтэй залуу насаа хайрлая
2025-07-01, 16:47 -
Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ
2025-07-01, 16:34 -
-
Могойд хатгуулахаас хэрхэн сэргийлэх вэ
2025-06-30, 10:39 -
Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
2025-06-30, 09:39 -
-
-
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-06-27, 10:10 -
Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал
2025-06-26, 11:55 -
-
Өчүүхэн дүүрэн
2025-06-26, 11:44 -
Хятад улс хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чухал орон хэвээр байна
2025-06-26, 11:39 -
Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье
2025-06-26, 10:44 -
Африкийн оюутнууд Хятадын уламжлалт ангаах ухааныг судалж байна
2025-06-26, 10:41 -
ХААН Банкны тэтгэврийн зээлийн хугацаа уртаслаа
2025-06-25, 21:55
-
Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ?
2017-05-22, 15:12 -
Эцэг Бушийг Техаст оршуулжээ
2018-12-07, 12:45 -
ТАЕКВОНДОГИЙН ТӨРЛӨӨР АНХ УДАА ГРАНПРИ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХ АВЛАА
2017-08-10, 10:48 -
Хамгийн өндөр орлоготой алдартнаар Кайли Женнер тодорчээ
2018-11-29, 13:14 -
С.Зоригийн хэргийн материалыг ил болгосноор юу өөрчлөгдөх вэ?
2017-11-30, 09:38 -
Түүхэн фото архиваас
2017-02-05, 19:18 -
Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээс шийдэл эрсэн таван ажил
2017-11-30, 09:20 -
-
НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛ БУЮУ ШИНЭ МӨРӨӨДӨЛ
2017-08-11, 08:52 -
ИРГЭД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ИЛҮҮ ТӨЛСӨН ШИМТГЭЛЭЭ БУЦААН АВЧ ЭХЭЛЖЭЭ
2017-08-11, 08:49 -
-
“1000 ахмадаа баярлуулъя” төсөл нээлтээ хийлээ
2017-02-21, 10:07 -
Архангай руу явах маршрут өөрчлөгдлөө
2018-07-06, 11:02 -
Улсын Ерөнхий Прокурорын орлогч нарыг томиллоо
2019-04-18, 17:18 -
Манал бурханы тарни, бясалгал
2017-03-21, 12:33 -
Намын даргаа ичээсэн нийслэлийн МАН
2019-01-24, 09:32 -
60 тэрбумын “Улаан хамгаалагчид”
2017-08-15, 08:52 -
Л.Н.Гумилев: Модун Шанью ба Хүн гүрэн үүссэн нь
2017-01-18, 12:40 -
Шүрэн хөөрөг атаа жөтөөг зайлуулдаг
2018-02-01, 10:38 -
Өдрийн цагаар дугхийх 5 шалтгаан
2017-01-12, 21:25 -
УТАСНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ МОНГОЛБАНКИНД ОЧНО
2017-08-03, 09:49 -
Ерөнхий сайдын томилолтын мөрөөр шаардлагатай арга хэмжээ авна
2016-12-16, 11:26 -
А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ
2017-01-13, 13:21 -
-
-
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэв
2018-02-02, 10:18 -
Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ
2017-01-17, 17:57 -
МАН-ын 60 тэрбумын 90 минутын бичлэгийн бүрэн тэмдэглэл
2017-08-09, 11:10 -
Бусдад буруугаа чихсэн “ХӨӨСРӨЛТ”
2018-08-06, 08:40 -
ТӨСӨВ ТОДОТГОСОН НЬ
2017-04-17, 10:54
66 сэтгэгдэл