|

Цэцэрлэг суманд аянга бууснаас нэг айлын 1300 гаруй мал хорогджээ

Өчигдөр /2019.07.10/ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багт усархаг бороо орж, аянга буусан байна. Үүний улмаас тус багийн малчин Г-ийн 1300 гаруй мал аянгад ниргүүлж хорогдсон гэлээ. 
Тодруулбал, өчигдөр өдрийн 16.00-16.30 цагийн үед уг үйл явдал болсон бөгөөд мэдээллийг аймгийн засаг даргын тамгын газар болон Онцгой байдлын газарт 19:00 цагийн үед ирүүлсэн байна.

42 сэтгэгдэл