|

Архангайн хүүхдүүд Ази тивд аваргалжээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Турк даамын төрөлд 8-10 насны ангилалд алтан медаль хүртсэн Цолмонбаярын Жанчивсүрэн, хүрэл медаль хүртсэн Цогтбаатарын Буянбаатар, 14-16 насны ангилалд мөнгөн медаль хүртсэн Должинсүрэнгийн Эрдэмбилэг, 11-13 насны ангилалд хүрэл медаль хүртсэн Цэрэнтогтохын Одмаа нар Цэнхэр сумын сурагчид ажээ. Тэд нутагтаа ирсэн байна. Тэмцээнд 13 орны тамирчин оролцож, долоон төрөлд өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид 100 буудалт даамын үндсэн төрөлд багаараа түрүүлжээ. Эх орныхоо нэрийг мандуулсан өсвөрийн тамирчид, Цэнхэр сумын сургуулийн багш Б.Должинсүрэн болон хүүхдүүдээ хөгжүүлж, дэмждэг аав, ээжүүдийн хамтын хүчээр ийм амжилт иржээ. 

Б.Гэрэлт-Од

5 сэтгэгдэл