Гэхдээ дээрх схем нь ихээхэн эргэлзээтэй. Бас оргүй худал зүйл болов уу. Яагаад гэхээр Монголын дипломатууд Ц.Элбэгдоржийг 2009 онд Ерөнхийлөгч болохоос өмнө хар, бор тамхины конторбандын хэрэгт арав хориороо холбогдож байжээ. Энд ганцхан жишээ татахад 2005 оны гуравдугаар сард Болгар дахь ЭСЯ-ны элчин зөвлөхөөр ажиллаж байсан Д.Шатарбал нь дипломат дугаартай машинаар 120 гаруй кг хар тамхи тээвэрлэж яваад баригдаж ял сонссон байлаа. Тухайн үеийн ханшаар энэ нь Европын хар тамхины далд наймааны зах зээлд 23 сая ам.доллар хүрч байжээ.
Нөгөөтэйгүүр Туркээс жолооч С.Эрдэнэбаярынхаа хамт 70 кг хар тамхи тээвэрлэж явсан дэд консул Б.Баттүшиг болон түүний дээрх ах дүү нар цөмөөрөө МАН-ын угшилтай хүмүүс юм байна. Тодруулбал, ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Баярсайхан нь Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын ойр дотнын хүн ажээ. Д.Цогтбаатарыг 2008-2012 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед Б.Баярсайхан нь тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм байна. Мөн Д.Цогтбаатарыг 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд байх үед Б.Баярсайхан нь тэнд бас Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга хийгээд цохиж явсан байх юм. Түүнчлэн Б.Баттүшигийн дүү Б.Баттуяа, түүний нөхөр Б.Баярмагнай, түүний ах Б.Баярсайхан нар нь цөмөөрөө МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн байжээ.
Б.Баттүшиг нь 2000 оноос Европын орнуудад хүчтэй тархсан хар тамхины Блэк Морган бүлэглэлд элсэж, урьд нь тав зургаан удаа хар тамхи тээвэрлэж явсан байна. Блэк Морган бүлэглэлд өмнө нь манай дипломатуудаас Д.Шатарбал нарын зэрэг хэд хэдэн хүн элссэн байв. Харин сүүлийн өдрүүдэд дарга нар дипломат албаны хар, бор тамхичдаасаа 36 хүнийг ил тод зарлах сургаар тийнхүү танай, манай намын хар тамхины бүлэглэлийнхэн хэмээн нэг хэсэгтээ л худал үнэнийг хольж хутган баахан шуугилдах ажээ.
О.Баяр
Шуурхай.мн
1 сэтгэгдэл