|

Эх орноосоо урвах асуудлаар ноцтой баримт дэлгэнэ гэв

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр Төрийн ордонд хар тамхины хэргийг ялаас чөлөөлсөн гэх асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрүүгийн хуульд 40 орчим заалтыг өөрчилсөн гэх нэрээр зарим зүйлийг оруулж ирсэн. Тэгсэн хэр нь гол өөрчлөлтүүдийг оруулаагүй. Үүний нэг нь хар тамхитай холбоотой хэргийг ялаас чөлөөлчихсөн байна.

Хуучин Эрүүгийн хуулийн 192, 196 гэсэн заалтаар энэ төрлийн гэмт хэргийг шийтгэж байсан бол одоо 20.7 гэсэн заалтаар энэ асуудлыг зохицуулах болж байна. Өмнө нь "мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис” гэдэг байсан бол одоо зөвхөн "бодис” болж эм бэлдмэл нь байхгүй болсон.

Мөн "борлуулах зорилгогүйгээр авч хадгалсан” тохиолдолд ял шийтгэдэг байсан бол одоо чөлөөлж байна. Үүнээс гадна Эрүүгийн хуульд доод ял 10 жил оноодог байсныг таван жил болгосон. Шүүгч үзэмжээрээ ял оноож болно гэсэн үг. Энэ мэт ноцтой өөрчлөлтүүд орсон” гэлээ. Мөн "Хар тамхи хэрэглэх байраар хангасан бол ял оноодог байсныг торгодог болголоо. Хуулиар зөвшөөрсөн мөнгө олдог гурван аймшигтай бизнес байдаг. Энэ бол архи, тамхи, эм. Үүнд хатуу хяналт хэрэгтэй.

Хуулиар зөвшөөрөөгүй ч асар их ашиг орлоготой, асар их үр дагавартай, аюултай зүйл бол хар тамхи, зэвсгийн наймаа. Аль ч улсад хар тамхины ялаа ингэж зөөллөсөн түүх байхгүй. Өмнөх хууль ч хар тамхины хэрэгт тийм хатуу байгаагүй. Гэтэл лоббигоор улам хөнгөрүүлж, ял шийтгэлийг гурав дахин багасгалаа. Хар тамхины хэрэгт хэзээ ч ялаас чөлөөлдөггүй. Энэ хэрэг дээр хохирол шаардахаа больсонд харамсаж байна.

Үүнийг хэлэлцэж эхлэхэд би эсэргүүцэж, байнгын хорооноос гарахаа ч илэрхийлж байсан. Гэтэл сая бараг хуралдаанаас намайг хөөж байсан. Хамгийн хатуу шийтгэх ёстой гэмт хэрэг бол хар тамхи, эх орноосоо урвасан хэрэг. Би удахгүй эх орноосоо урвасан гэмт хэргийн талаар ноцтой баримт дэлгэнэ” гэсэн юм.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл