|

“Ардын элч” үндэсний ретинг тогтоох судалгааны дуусах хугацаа долоо хоногоор сунгагдлаа

 

“Ардын элч” үндэсний ретинг тогтоох судалгааны дуусах хугацаа долоо хоногоор сунгагдлаа

 

"Ардын элч” ард түмний санал асуулгын дуусах хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтүүд шинээр нэрээ дэвшүүлсэн иргэдээс ихээр ирж байгаа тул санал авах хугацааг нэг долоо хоногоор сунгалаа. Өөрөөр хэлбэл санал асуулгыг энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлүүлэхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байна.

Төр түшилцэж, бодлого тодорхойлох хүмүүсийг сонгох нь ард түмний хувьд хамгийн хариуцлагатай чухал процесс, үүнд идэвхи санаачлагатай, алсын хараатай оролцох нь чухал гэдгийг цаг хугацаа харуулсаар байна.

2012 оноос "Ардын элч” цахим судалгаа нь нээлттэй явагдаж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд тодорхой сегменттэйгээр улс төрчдийн рейтингийг тогтоож, мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглаж, дүнг мэдээлж ирсэн билээ.

Энэхүү судалгааны зорилго нь 2020 оны сонгуулийг угтаж, нийслэл, орон нутгийг төлөөлөх мэдлэг чадвартай, хариуцлагатай, итгэл даах нэр дэвшигчдийг танилцуулах, сэдсэн санаачилснаа үргэлжлүүлэх эрхмүүд хэн бэ гэдгийг ард түмнээс асууж тодруулах юм.

Тиймээс иргэдийн судалгаандаа идэвхитэй оролцохыг уриалж байна.

88105683, 91110531, 80008586, 88097557, 88103521 утсанд холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
И-мэйл: medee99@yahoo.com



30 сэтгэгдэл