|

Зохиолч О.Цэнд агсны 90 насны ойг тэмдэглэнэ

Зохиолч О.Цэнд агсны 90 насны ойг тэмдэглэнэ

/МОНЦАМЭ/.Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой,XXзууны хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч зохиолч Ойдовын Цэндийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Үүний хүрээнд МЗЭ-ийн Архангай аймгийн зохиолчдын салбарын санаачилгаар зохиолч, уран бүтээлч, утга зохиол сонирхогчдын дунд О.Цэндийн нэрэмжит "Чулуутын цуурай” богино өгүүллэгийн наадмыг энэ сарын 14-16-ны өдөр Цэцэрлэг хотод зохион байгуулна. Энэ наадмыг хоёр үе шаттай явуулна. Эхний шатнаас шалгарсан 5 өгүүллэгийг Цэцэрлэг хотод уншигч, үзэгчдийн өмнө театрын уран бүтээлчид уншиж толилуулах бөгөөд байр эзлүүлэх юм.

 

Мөн зохиолчийн 90 насны ойг тэмдэглэх хүрээнд түүний "Тамирын бэр” жүжиг, "Уйлж дуулах хорвоо” киног Архангайчууддаа сонирхуулахаар төлөвлөж байгаа ажээ.


5 сэтгэгдэл