|

Архангай аймгаас 15 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ

Архангай аймгаас 15 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ

Өнөөдөр Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. Архангай аймгийн хэмжээнд Цэргийн штабаас 3, ОБГ-аас 8, Цагдаагийн газраас 3, ШШГГ-аас 1 нийт 15 алба хаагчБүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн байна.

Тэр дундаа хамгийн олон алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон нь аймгийн Онцгой байдлын газар бөгөөд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад найман алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж, үүрэг гүйцэтгэсэн байна.

 

ОБГ-аас 2012 оноос эхлэн аврагч, ахлах ахлагч Ш.Энхболд, аврагч, ахлагч Ш.Булгантогтох, аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Т.Баттулга, ахлах ахлагч Б.Нямхүү, салааны захирагч ахмад Г.Түвшинбаяр, гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч П.Мэндсайхан, аврагч гал сөнөөгч ахлагч Б.Нямжаргал нар үүрэг гүйцэтгэжээ. Харин 2018-2019 онд аврагч, ахлагч Н.Жамъяандорж үүрэг гүйцэтгэж байна.


4 сэтгэгдэл