|

Трампын цомыг хэн авах вэ?

 

Трампын цомыг хэн авах вэ?

 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 25-28-нд Японд айлчлах үеэрээ мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 15 дахь өдрийн барилдааныг үзэхээр болсон билээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн мэдэгдсэнээр ерөнхийлөгч Д.Трамп АНУ-Япон улсуудын найрамдлыг бэлгэдсэн цомыг түрүү бөхөд өөрийн биеэр гардуулах аж.

Хоёр орны удирдагчид Токиогийн Рёгокү Кокүгикан ордонд тусгай суудлаас биш урд эгнээний суудлаас бөхчүүдийн барилдааныг үзэх юм байна.

Харин ноён Трампын цомыг хэн авах нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Дээд зиндааг Ёкозүна Какүрюү М.Ананд болон маэгашира Асанояама 10 даваа, 2 унаатай тэргүүлж байгаа бөгөөд сэкиваке Точиношин 9 даваа, 3 унаатай удаалж байна.Озеки Гойёдо тэргүүтэй 6 бөх 8 даваатай гуравдугаар эгнээнд бичигдэж байна. 
Ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр озеки Такаясүтэй хүч үзнэ. Маэгашира Асанояама өнөөдөр сэкиваке Точиношинтой барилдана.

 

 

4 сэтгэгдэл