Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацу башё 69 дэх их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 38 дахь түрүүгээ хүртсэнээр өндөрлөв. Тэрбээр нэг ч уналгүйгээр 13 дахь удаагаа түрүүлж өөрийн хувийн болон түүхэн рекордыг ийнхүү дахин шинэчлэн тогтоолоо. Нацү башёд Монгол бөхчүүдийн үзүүлсэн амжилтаас сонирхуулахад Ёкозүна Какүрюү М.Ананд - 1 даваа, 4 унаа, 10 өдөр өнжсөн, Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж - 11 даваа 4 унаа, Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ - 12 даваа 3 унаа, Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил - 10 даваа 5 унаа, Maэгашира 2 Чиёошома Г.Мөнхсайхан -5 даваа 10 унаа, Такайноива А.Баасандорж - 5 даваа 6 унаа 4 өдөр өнжсөн, Ичиножо А.Ичинноров - 8 даваа 7 унаа, Араваши Э. Дөлгөөн - 7 даваа 8 унатай башёг дуусгав. Мөн Жюүрёо зиндаанд барилдсан гурван бөх бүгд качикоши хийсэн байна.
Сэтгүүлч Ч.Зэвэг
0 сэтгэгдэл