Өгийнуурын эрэг дагуу амьдарч байгаа иргэдээс мэдээлэл авахад, Хар галууны сүрэг маш их, нуурыг бүрхэх хэмжээгээр нэмэгдсэн, орон нутгийн удирдлага, байгаль хамгаалагч нар нь ямар ч арга хэмжээ авахгүй нүдэн балай чихэн дүлий байна гэх юм. БОЯ- нь ч энэ бүхнийг мэдсээр байж ямар ч арга хэмжээ авахгүй өдий хүрч байнаа. Хар галуу нь нуурын эрэг орчмоор үүрэлдэггүй, өглөө эрт ирээд орой буцдаг гэнэ. Нуураас баруун тийш Тамирын бургас хавиар хад хясаанд үүрэлдэг бололтой. "Өгий сан"-ийн тэргүүн УИХ-н эрхэм гишүүн Ж.Мөнхбатаа энэ талаар мэдээлэл хийж арга хэмжээ аваачээ гэж гуйж байна.
Хар галууг спорт-агнуурын чиглэлээр агнуулж зохистой хэмжээнд барих талаар санаачилга гаргахыг хүсч байна. Цааш нь тарааж, дамжуулж өгнө үү!
Хар галууны тухай мэдээлэл!
Хар галуу буюу Бакланы хар гай Монголын нутагт ирж их гай болж байгаа юм байна. Харин авахаас элэг нь элэг нь хатууралтай хүмүүст сайн эмчилгээ болдог гэнэ шүү!
Хар галуу Монгол орны цэнгэг усны экологт ихээхэн гай учруулж байна. Учир нь гол мөрний тэнцвэрийг хангадаг ховор загасны нөөцийг энэ шувуу дуусгадаг ажээ. Уг шувуу нь урд зүгээс нүүдэллэн ирж манай оронд зусдаг, нэг хосын үүрэнд 4-6 ширхэг өндөг байх ба өндөгний хагарах хугацаа 24-31 хоног бана. Өндөглөх хугацаа нь 2-3 хоногийн завсартай явагддаг тул ангаахайны биеийн жин болон хэмжээ нь харилцан адилгүй байдаг. Ангаахайны өдлөх хугацаа нь авхаалж самбаанаас шалтгаалан харилцан адилгүй явагддаг ба ойролцоогоор 35-80 хоногт өдөллөж гүйцдэг. Бэлгийн бойжилт нь 2-4 жилийн дараа гүйцдэг.
Уг шувуу нь маш сайн шумбаж, загас барих чадвар маш өндөр тул Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудад уламжлалт загас агнуурын зориулалтаар маш ихээр тэжээдэг. Ойролцоогоор 15 метрийн гүнд 2 минут орчим байх чадвартай, нэг шумбалтаараа дээд тал нь 60 см - ийн урттай загасыг барих чадвартай. Тиймээс сүүлийн жилүүдэд дээрхи улсуудад гэрийн нөхцөлд үржүүлж байсан шувуудыг хориглон, тооны хязгаарлалт хийж өгснөөр ОХУ, Казахстан болон манай оронд нүүдэллэн ирэх болсон шувууны тоо маш ихээр нэмэгдсэн.
Нэг шувуу өдөрт 0,5-5кг загас иддэг. Идэж цадсаныхаа дараа загаснуудыг барьж алж зугаацдаг, жижиг нууруудыг өмхийрүүлдэг. Монгол оронд ойролцоогоор 160000 орчим хар галуу нүүдэллэн ирдэг гэсэн тооцоо байдаг ба энэ тоо нь сүүлийн жилүүдэд маш ихээр нэмэгдэж байгаа. Зөвхөн Хөвсгөл аймгийн дархадын хотгорт гэхэд л жилд ойролцоогоор 6000 орчим толгой нүүдэллэн ирж 30000 орчим болон буцдаг гэж үзэхэд тэд өдөрт дундажаар 15 тонн, зуны гурван сард 1350 тонн загас иддэг байна. Энэ бол зөвхөн нэг хэсгийн л тооцоо. Харин бүх нутагт нүүдэллэн ирдэг нийт 160 мянган шувуу нь өдөрт дундажаар 800 тонн, зуны гурван сард 72 мянган тонн загас, харин манай нутагт байх хугацаандаа нийт 150 орчим мянга тонн загас иддэг байна. Зөвхөн загасаар хооллодог болохоор Хятад болон Азийн орнуудад уг шувууны элгийг элэг хатуурах өвчин буюу Элэгний цирроз өвчинд сайн гэж их хэрэглэдэг байна.
Тиймээс хар галууг олноор нь агнаж, элэг муутай хүмүүстэй өгцгөө! хүмүүсээ.
9 сэтгэгдэл