|

Архангайд 20480 эцэг мал дутагдалтай байна

Архангайд 20480 эцэг мал дутагдалтай байна

/МОНЦАМЭ/.Аймгийн хэмжээнд нэг бууранд 35 ингэ, нэг азарганд 11 гүү, нэг буханд 28 үнээ, нэг хуцанд 99 эм хонь, нэг ухнад 85 эм ямаа ноогдож байгаа нь хээлтэгч, хээлтүүлэгчийн зохистой харьцаа алдагдсаныг харуулж байна. Үүнээс үзэхэд 664 толгой азарга, 1065 толгой бух, 13342 толгой хуц, 5409 толгойухна дутагдалтай байна.

Иймээс хээлтүүлгийн ажилд уламжлалт аргаас гадна шинжлэх ухааны дэвшилтэт технологи болох зохиомол хээлтүүлгийн аргыг өргөн нэвтрүүлж ашиглах нь үр дүнтэй байдаг. Ердийн хээлтүүлгээр нэг хуц 50 эм хонь, харин гардан хээлтүүлгээр 80-100 эм хонь, зохиомол хээлтүүлгээр 500-1000 эм хонийг хээлтүүлэх боломжтой.

2018 онд 1200 хонинд зохиомол хээлтүүлэг хийсэн нь энэ ажлыг манай мэргэжилтэн, хээлтүүлгийн техникч нар цаашид үйлдвэрлэлд өргөн ашиглах боломжтойг харуулж байна. Зохиомол хээлтүүлгийн ач холбогдол нь хээлтүүлэгч малын гарал үүсэл, ашиг шимийн үзүүлэлт тодорхой, эрүүл мэндийн хувьд баталгаатай байдагт оршино.

 

Энэ онд бод, бог малд зохиомол хээлтүүлэг хийх захиалгаа авч байна.


0 сэтгэгдэл