Иргэний үнэмлэх ашиглахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээ уншуулж авах боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн 4 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүдэд Авилгатай тэмцэх газар, Засгийн газрын 2 агентлаг, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 225 албан хаагч 325 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа. Мөн төрийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь хүргэхийн тулд банк, нотариат, бичиг хэрэг, даатгал зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг хамт бүрдүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 325 нэр төрлийн үйлчилгээг 25 байгууллага үзүүлэхэд 47 хувьд нь иргэний үнэмлэх шаардаж байна. Шаардлагагүй олон бичиг баримтыг бүрдүүлэхийн төлөө иргэдэд учирч буй чирэгдэлийг хөнгөвчлөхийн тулд иргэний үнэмлэх нэхэхгүйгээр хурууны хээгээр иргэдэд бүх үйлчилгээг хүргэдэг байх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж байна. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал хэмнэх ач холбогдолтой.
Б.Аз
19 сэтгэгдэл