|

Сунгалттай паспорттой иргэнийг АНУ-д нэвтрүүлэхгүй

Сунгалттай паспорттой иргэнийг АНУ-д нэвтрүүлэхгүй

АНУ-ын хил дээр сунгалттай паспорттой ирсэн монгол иргэнийг саатуулсан тохиолдол гарсан тул тус улсыг зорих иргэд сунгалтгүй паспорт юм уу шинэ паспорттай визинд орох шаардлагатай.

Өнгөрөгч 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу гадаад паспортыг хугацааг сунгахгүй байгаа бөгөөд шинэ гадаад паспортыг 10 жилийн хугацаатайгаар олгож байгаа юм. Иймд иргэд та бүхэн сунгалттай гадаад паспортоо сольж хилийн чанадад зорчихыг АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газраас зөвлөлөө.

Гадаад паспортын хүчин төгөлдөр хугацаа доод тал нь зургаан сар байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол аливаа авиакомпаний онгоцонд суухыг зөвшөөрдөггүй аж.

КОНСУЛЫН ГАЗАР

37 сэтгэгдэл